Төр засгаас бүсээ чангалах бодлого баримтлаад эхэлж байна гэнэ. Луйварчдын идэж уусан мөнгийг бидний зовлогоо зовоож олсон орлогоосоо төлсөн татвараас төлсөн учраас төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн тул төсвийнхний цалин болон орон тоог нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Цалин, орон тоог нэмэхгүй нь ч яахав. Цалин нэмнэ гэчихвэл үнийн хөөрөгдлийг улам галзууруулчихдаг болохоор энэ нь зөв байх. Гэхдээ цалин нэмнэ гэж баахан худлаа хошгоруулаад сонгуулийн сурталчилгаа хийж гарч ирсэн хүмүүс одоо юу бодож байгаа бол гэдэг их сонин санагдаж байна. За тэр ч яахав.
Хамгийн гол нь бид эх орондоо хэзээ жинхэнэ эзэн нь юм шиг амьдардаг болох юм болдоо? Хоёр том гүрний дунд хавчуулагдсан хөөрхийлөлтэй улс гээд л өөрсдийгөө өрөвдөөд л, 2 их гүрний эдийн засгаас шууд хараат юм болохоор ингэж амьдрах нь аргагүй гээд л хувь заяатайгаа эвлэрээд, ямар ч хөгжиж, дэвжих эрмэлзэлгүй эргүүтээд сууж байх хооронд цаад 2 их гүрэн чинь биднийг, эх орныг минь зажлахгүй залгиад сууж байдаг юм биш үү?
Өнгөрсөн жил нетээр хэсэж яваад нэг ийм зар санаандгүй олж уншсан юм.
Нөгөө хамаг баялагийг минь цөлмөж авчихаад, байгаль орчныг минь юучгүй сүйтгэчихээд зугатаагаад алга болсон гээд дуулиан болоод байсан “Алтан Дорнод Монгол” гэдэг компани чинь өөрийн эх орон нэгтнүүдээ Монголд ийм өндөр цалинтай ажилд авна гэж зар тавьсан байнашдээ. 600-5000 ам.долларын цалин гэдэг бол ноднин битгий хэл өнөөдөр ч бидний хувьд мөрөөдөл болсон цалин. Тэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулчихаад өөрийн хүмүүсдээ ийм хэмжээний цалин өгөөд, дээр нь орон байраар хангана, үүнээс гадна бас бус зөндөө зардлууд гаргаж байгаа гэж бодохоор ямар их хэмжээний ашиг олдог нь тодорхой. Энэ бол зүгээр л захын нэг жишээ. Үүнээс гадна өөр ямар гадны компаниуд юу хийж, ямар ашиг олоод байгааг бид мэдэхгүй.
Бас нэг хүн болгоны сайн мэдэх жишээ гэвэл хятадуудаар барилгаа бариулаад байгаа компаниуд байна. Монгол хүн ажил хийж чаддаггүй, архичин, хулгайч гэсэн хар PR хийж монгол хүнийг үнэгүйдүүлдэг, гутаан доромжилдог. Тэгээд 2 дахин өндөр үнээр хятадуудыг оруулж ирж ажлаа хийлгэдэг сонин сэтгэлгээтэй, арчаагүй монголчууд зөндөө байна. Өөрсдөө зөв зохион байгуулаад, тэр хятадуудад өгөөд байгаа цалингаа монголчууддаа өгвөл манайхан ажил хийж чаднашдээ. Болохгүй юм байхгүй. “Орчлон констракшн”-д ажилладаг нэг танилаасаа эдний компани нэг ч хятад хүн ажиллуулдаггүй гэж сонсож байсан. Энэ компани боломжийн цалинг нь өгөөд, маш хатуу диктатуртай, дандаа монгол ажилчдыг ажиллуулдаг гэсэн. Тийм болохоор монголчууд үнэнч ажилладаг, бас элдэв хулгай зэлгий гэсэн асуудал гардаггүй гэж сонсоод овоо ш дээ гэж бодож байлаа. Яагаад бусад компаниуд ийм байж болохгүй гэж? Эдний компани чинь Монголдоо барилгын чанараараа тэргүүлдэг л биз дээ? Тэгэхээр Монголчууд ажил хийж чадаж байгаагийн нэг жишээ энэ биш гэж үү?
Гадныхан манай эх орноос ингэж ашиг олоод болоод байгаа юм чинь бид өөрсдөө яагаад болохгүй гэж? Бид яагаад эх орондоо байж ингэж нохой шиг амьдрах ёстой юм бэ? Энд буруутан нь хэн юм бэ? Зөв бодлого явуулж чаддаггүй ТӨР ЗАСАГ уу? Эх оронч сэтгэлгээгээр ажиллаж, амьдарч чаддаггүй АРД ТҮМЭН үү?
Мэдэхгүй юм даа. Мөхөс миний ухаан хүрэхгүй нь. Ямар ч байсан би ЗӨВХӨН МОНГОЛДОО, ЗӨВХӨН ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ ЮМ ШИГ АЖИЛЛАЖ, АМЬДРАХЫГ ТУЙЛААС ИХ ХҮСЭЖ БАЙНА.
//
Aнгилал
Нийтлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
Энэхүү байшинг Америкийн нэгдсэн улсын архитектурч Bryan Berg 190,000 ширхэг хөзрөөр 44 өдрийн турш хийсэн энэхүү байшингаараа Геннисийн...