Nokia шинэ бүтээлүүдээ танилцуулав

Дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч, Финляндын Nokia компани смартфоны салбарт тэсрэлт хийхээр амлаж, шинэ бүтээлээ танилцууллаа.

Тус компаниас зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох Nokia World өдгөө үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр компанийн удирдлага Symbian үйлдлийн системтэй Nokia E7, C7 болон C6 загварын гурван шинэ смартфоноо олон нийтэд танилцуулжээ.
Nokia E7 нь 4 инчийн AMOLED мэдрэгчтэй дэлгэцтэй, дөрвөн эгнээ бүхий гулгадаг QWERTY товчлууртай гэнэ. Компанийн зүгээс уг смартфоны 8.0 мегапиксель камерыг онцолж байгаа юм. Мөн өөр дээрээ 16GB багтаамжтай гэнэ. Хөнгөн цагаан гадаргуутай уг гар утас ердөө 176 грам жинтэй, харин үнийн тухайд 495 евро байх аж.
















Nokia C7 смартфоны тухайд зэвэрдэггүй ган материалаар хийсэн гадаргуутай, 10,5 мм зузаантай, 8,0 мегапиксель камертай. Түүнчлэн 3,5 инчийн AMOLED дэлгэцтэй, өөр дээрээ 8GB багтаамжтай юм байна. Харин үнийн тухайд 335 евро.


Эцэст нь, Nokia C6-г танилцуулахад, 103,88 мм урт, дэлгэцний хэмжээ нь 3,2 инч, AMOLED мэдрэгчтэй дэлгэцтэй, 8,0 мегапиксель камертай, 8GB багтаамжтай ажээ. Бусад хоёр смартфонтой харьцуулахад, үнийн хувьд хамгийн хямд буюу 260 евро юм байна.
Дээрх гурван смартфон бүгд GPS буюу байрлал тогтоох системтэй бөгөөд 2010 оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гарах гэнэ.


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes