ХҮҮХЭД бол тоглоом биш. Хэдий жирэмслэлт өвчин биш гэдэг ч 9 сар хэвийн биш байсан бие сэтгэлийн дарамтыг даван туулж, тэр жирэмсний хордлого, тэр өвчтэй хүн шиг бие хүндэрч нээх сонин ядрах, тэр эмч сувилагчдын увайгүй занг нь үл тоон тэдэнд долигонох, мөнгө төгрөг өгөх энэ тэр бол дараа нь надад хэмжээлшгүй их аз жаргал авчрах бяцхан үрийн минь хажууд юу ч биш учраас би АВИЛГА-ын төлөө ЗА гэж хэлэхээр шийдлээ. Тэгэхгүй бол цаагуур чинь аймаар аймаар юм сонсогдоод айлгаад байна. Анх төрж байгаа эхийн савыг нь аваад хаячихаж л гэнэ. Нярайн халдвар гарч нялх хүүхэд эндлээ л гэнэ. Өө эсэн бусын юм орой мэдээгээр сонсохоор айгаад түгшээд байх боллоо.
Саяхан, өнгөрсөн 12 сард байхаа Авилгатай тэмцэх олон улсын өдөр гээд “Авилгын эсрэг таны ҮГҮЙ чухал” ч билүү нэг тийм уриа АТГ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж байсныг санаж байна. Тэр үед би зурагт хараад л “ би лав ҮГҮЙ гэж хэлж чадна” гэж бодоод л сууж байлаа. Гэтэл бодит амьдрал тийм биш гэдгийг сүүлийн үед өдөр ирэх бүр мэдрээд байна. Одоо миний бодол өөрчлөгдсөн. Би АВИЛГА-ын төлөө ЗА гэж хэлнэ. Яагаад гээч?
Би удахгүй эх хүн болно. Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрснийх, тэнгэрийн тааллаар миний үр болохоор намайг сонгоод ирж байгаа тэр бяцхан амьтныг би хүн ёсоор угтан авах ёстой. Энэ жилийн хувьд миний хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй асуудал бол энэ. Тиймээс би энэ асуудалд онц чухал ач холбогдол өгөөд, бэлтгэлээ хангаад эхэлсэн. Гэтэл хүн болгоны амнаас “Төрөхдөө таньдаг эмчгүй бол хэцүү шүү” гэсэн үг сонслоо. Төрөөд үзсэн бүх хүмүүс манай төрөх эмнэлгүүд ямаршуу журмаар ажилладагийг надаа тодорхой гэгч нь хэлж өглөө.
Эмч, сувилагч, асрагчид нь бараг бүгдэд нь мөнгө өгөх ёстой гэнэ. Тэгэхгүй бол тэд их хөшүүн хойрго гэнэ шүү. Бас ямар нэгэн байдлаар төрөх эмнэлэгт танил талгүй бол хэцүү л гэнэ. Би бодит байдлыг тодорхой мэдэхгүй болохоор энд тодорхой бичиж чадахгүй байна. Ямар ч байсан тэдний өргөсөн тангараг энээ тэрээ нь шал худлаа гэнэ. Гэхдээ хөөрхийс ажлын ачаалал нь их, авдаг цалин нь бага, ар гэрийн амьдрал нь хүнд болохоор аргагүйн эрхэнд ийм байдал үүсдэг байх гэж бодоод би тэдэнд өгөх ёстой мөнгийг нь одооноос бэлдээд сууж байна.
Төрөхөөсөө өмнө урьдчилж тэдэнд мөнгө өгөх болохоор энэ бол гарцаагүй АВИЛГА. Тийм үү? Өдөрт дунджаар 30 хүн төрлөө гэж бодоход, тэдний 10 нь тус бүр 100000 төгрөг өглөө гэхэд тэр өдрийн авилгын хэмжээ нь 1 сая төгрөг болноо доо. Бас л хөөрхөн орлого байгаа биз дээ. Зарим баячууд нь бол шууд 1 сая төгрөг өгч төрдөг юм гэнэ лээ.
Аан хэрвээ тэд надад хүн ёсоор үйлчлээд, миний төлөө эмч эмнэлгийн ажилтан шиг зүтгээд, намайг болон миний удахгүй төрөх үрийг минь хүн ёсоор хүлээгээд авбал би баярласандаа тэдний гарыг цайлгаад, мөнгө төгрөг, бэлэг сэлт өгнө дөө. Энэ бол харин авилга биш, сэтгэлээсээ өгсөн БЭЛЭГ байх болно.
Гэвч тэдэнд мөнгө өгөх боломжгүй эхчүүд зөндөө байгаа. Эх, нялхсын эндэгдэл буурахгүй байна гээд байдаг нь энэнтэй л холбоотой байх. Тэдэнд авилга өгөөгүй, үгүй ядахдаа ганц набор, компот өгчихөж чадахгүй эхчүүдэд энэ эндэгдэл нь тохиодог байх гэж би бодоод байгаа. Тэрнээс биш манай эмч, эмнэлгийн ажилтнууд чадваргүй биш, харин ч маш чадварлаг юм гэнэ лээ. Хамгийн муухай нь өвчтөнгүүддээ 2 нүүр гаргаж үйлчлээд сурчихсан юм гэсэн.
//
Aнгилал
Нийтлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...