Шинэ оны босгон дээр сайхан мэдээ ирэв. Монгол төгрөг өнгөрсөн оны хамгийн ханштай валютаар шалгарчээ. Эдийн засгийн зарим сөрөг үр дагавар байдаг хэмээдэг ч юутай ч монгол төгрөг маань дэлхийд шилдгээрээ дуудуулах болсон нь шинэ оны анхны сайхан мэдээ болж байна. Австралийн ABC News агентлагийн санхүүгийн тоймч Лекси Метереллийн бичсэнээр 2010 онд Австралийн доллар үнэхээр чанга байж, америк доллартай харьцуулахад жилийн өмнө 1 австрали доллар 90 центний ханштай байсан бол энэ жил 1 доллар 2 цент болон өсчээ.
Хэдий австрали доллар ийн чангарсан боловч бүтэн 15 хувиар ханш нь өссөн монгол төгрөгийн дараа хоёрдугаар байранд орсон байна. Тус хоёр улсын мөнгөний ханш ийнхүү чангарсныг тоймч аль аль нь байгалийн баялаг, уул уурхайн их нөөцтэй болохтой холбон тайлбарлажээ.
Оны хамгийн суларсан валютуудын тоонд Британийн фунт, евро орсон байна.
хэмээн МонЦаМэ агентлагийн сурвалжлагч Вашингтон хотоос мэдээллээ.
Эх сурвалж Даяар монгол
//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...