Манай улс сансарт хиймэл дагуул хөөргөх талаар олон улсын төвшинд яриа хэлцэл хийж эхэлжээ. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас манай улсад хиймэл дагуулын хоёр байрлал олгосон байдаг гэнэ.
Тиймээс энэ хоёр байрлалынхаа нэгийг ашиглан хиймэл дагуул хөөргөх асуудлыг Мэдээлэл, шуудан, харилцаа, технологийн газар хөөцөлдөж эхэлжээ. Тэд хиймэл дагуул хөөргөх ажилд хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг хайж эхэлсэн байна.
Хиймэл дагуул хөөргөхөд нийт 400 орчим сая долларын хөрөнгө шаардлагатай. Дэлхийгээс 36 мянган метр өндөрт байрлуулах хиймэл дагуул манай улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт томоохон дэвшил авчирна гэж мэргэжилтнүүд үзжээ. Одоо манай улс шилэн кабель ашиглан интернетийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгвэл хиймэл дагуултай болсноор газар зүйн байрлалаас үл шалтгаалан улсынхаа бүх өнцөг булангаас интернетэд холбогдох боломжтой болох юм байна. Мөн телевизийн сувгуудыг цацахын тулд олон улсын “Интелсат” системийг ашигласны төлөө асар их мөнгө төлдөг. Хиймэл дагуултай болбол энэ мөнгийг бүрэн хэмнэх гэнэ.

//
Aнгилал
Шинэ технологи
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...