Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон билээ. Одоогоор ажлын нарийвчилсан зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд үүний дараа тус барилгын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах юм.
Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газартай 22 тэрбумын иенийн хөнгөлөлттэй зээл авах тухай гэрээ байгуулсан ч шинэ нисэх буудлыг барих ажилд 30 орчим тэрбум иен шаардлагатай гэсэн урьдчилсан судалгаа гаргажээ. Уг гэрээний хэлэлцээрийн дагуу төвлөрсөн хөрөнгөөс давсан мөнгийг Монголын тал хариуцан хийх ёстой аж. Нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг2012 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд 2015 оны аравдугаар сард барьж дуусгахаар тооцоолсон байна. Тэгэхээр албан ёсны нээлтийг 2016 оны аравдугаар сард хийнэ гэж холбогдох албаныхан хэлж байна.
Г.УЛСБОЛД

//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...