Монголын тємєр замынханд Оросын зvтгvvр авахаар хийсэн гэрээгээ эргэн харах шаардлага бий болоод байна. Хэргийн гол нь эхний авсан зvтгvvр нь ачаагаа даахгvй байжээ. Шинжээчид монголчуудын "Трансмашхолдинг”-оос 6.5 тэрбум ам.долларын зvтгvvр авахаар хийсэн гэрээний талаар асуудал vvслээ гэж vзэж байна.
Монголын тємєр замчид ч Оросын "Трансмашхолдинг” корпорацаас 48 зvтгvvр авахад хvндрэлтэй боллоо гэж мэдэгдэж байна. Энэ талаараа ч машин vйлдвэрлэгчдэд захидал илгээсэн байна гэж эх сурвалжийн мэдээллийг vндэслэн "Газета.Ru” мэдээллээ. Асуудал эхний зvтгvvрvvдийн дизель хєдєлгvvрт эвдрэл гарснаас vvдсэн байна. Эх сурвалжийн хэлснээр бол "Хєдєлгvvр дэх холхивч нь температур даахгvй байгаа” аж.
Монголын УБТЗ "Трансмашхолдинг”-той 2010 оны аравдугаар сарын 28 ны єдєр гэрээ хийсэн юм. Энэ хvрээнд Оросын машин vйлдвэрлэгчид ТЭ116УМ маркийн хvнд даацын 35 зvтгvvр нийлvvлэхээр болсон юм.
Харин "Трансмашхолдинг”-ийн тухайд бол Монголтой холбоотой асуудал байхгvй гэж "Газета.Ru” мэдээлж байна. "Монголын ажил мэргэжил ижил нєхєдтэйгээ бид урьдын адил амжилттай хамтран ажиллаж байгаа” хэмээн тус компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Артем Леденев мэдэгдсэн байна. "Коломенскийн завод”-ын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Екатерина Бычкова "Монголчуудад илгээсэн эхний зvтгvvрт асуудал гарсан нь vнэн, энэ нь хєдєлгvvрийн нэг деталь жагсаалаас гарснаас болсон. Гэхдээ манай мэргэжилтнvvд газар дээр нь очиж эвдрэлийг тэр дор нь зассан” гэж хэлжээ.
Оросын "РЖД” хувьцаат нийгэмлэгийн дэд ерєнхийлєгчдийн нэг нь уг сарын 11-ний єдєр энэ асуудлаар "Коломенскийн завод”-од шалгалтаар очиж машин угсралтын цехийн дарга болоод ерєнхий захирлын орлогчийг vvрэгт ажлаас нь чєлєєлжээ. "Бид vйлдвэрлэсэн машиныхаа батал-гаат засварын хугацаанд бvх зvйлээ хариуцдаг. Монгол нийлvvлсэн машины хєдєлгvvр эвдэрсэн тухайд шалтгааныг тогтоож засварлах зардлыг гаргаснаас гадна албан тушаалтнуудтай хариуцлага тооцож захирлын орлогч, машин угсралтын цехийн дарга хоёрыг ажлаас нь халсан” гэж Екатерина Бычкова нотолсон байна.
Infranews-ийн Алексей Безбородов "Коломскийн завод”-ын бvтээгдэхvvнд ийм доголдол гарсанд ер гайхахгvй байгаагаа илэрхийлж "РЖД-ийн борлуулалт сvvлийн жилvvдэд буурсан гээд тєрийн монополь энэ vйлдвэр хурдан галт тэрэг борлуулахдаа илvv анхаараад байгаа юм” гэжээ.
Харин машин vйлдвэрлэгчид vvнтэй санал нийлэхгvйгээр "Монголчууд байнга л гомдоллож байдаг юм. Яагаад гэвэл тэд мєнгєгvй, говьд ажиллах нєхцєл нь хvнд, vvнд тохирсон єєрийн гэсэн техник байхгvй”, "Тэгэхээр тэд ийм байдлаар 300 гаруй сая ам.доллараар vнэлэгдэж байгаа гэрээнийхээ єртгийг бууруулахыг хvсч байж ч мэдэх юм” гэж эх сурвалжийн хэлснийг "Газета.Ru” дамжуулжээ.
Нєгєє талаар Дундад Ази, Монголд тємєр замын техникээ нийлvvлэх сонирхолтой Хятад Оростой єрсєлдєхєєр бэлэн байж л байгаа.
Улс тєрийн судалгааны тєвийн эдийн засагч Дмитрий Абзаловын хувьд хєдєлгvvрийн энэ гэмтэл нь зvгээр л худалдааны цаадах учрын зєвхєн жижиг шалтаг гэж vзэж байна. Тэр vvний цаана РЖД 25 хувийг нь эзэмшдэг "Трансмашхолдинг”-тэй хамтын ажиллагааны энэ асуудал нь монголчууд нvvрс зэсний том орд эзэмшихэд Оросын консорциум оролцох гээд байгаад таагvй хандаж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг” гэж vзэж байна.
2009 онд РЖД-ийн ерєнхийлєгч Владимир Якунин ОХУ-ын Ерєнхийлєгч Дмитрий Медведев, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж нарын хоёр талын уулзалтын хvрээнд Монголд орон нутгийн тємєр зам тавих тухай хэлэлцэж тохирсон юм. Энэ нь Даланзадгад-Зvvнбаян-Сайншанд-Баянтvмэн гэсэн замын тухай ярьж байгаа хэрэг. Энэ бол Монголын зэс, алт, нvvрсний том ордуудыг УБТЗ-ын гол замтай холбох зам.
Улс тєрийн судалгааны тєвийн эдийн засагч Дмитрий Абзаловын хувьд хєдєлгvvрийн энэ гэмтэл нь зvгээр л худалдааны цаадах учрын зєвхєн жижиг шалтаг гэж vзэж байна. Тэр vvний цаана РЖД 25 хувийг нь эзэмшдэг "Трансмашхолдинг”-тэй хамтын ажиллагааны энэ асуудал нь монголчууд нvvрс зэсний том орд эзэмшихэд Оросын консорциум оролцох гээд байгаад таагvй хандаж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг” гэж vзэж байна.
2009 онд РЖД-ийн ерєнхийлєгч Владимир Якунин ОХУ-ын Ерєнхийлєгч Дмитрий Медведев, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж нарын хоёр талын уулзалтын хvрээнд Монголд орон нутгийн тємєр зам тавих тухай хэлэлцэж тохирсон юм. Энэ нь Даланзадгад-Зvvнбаян-Сайншанд-Баянтvмэн гэсэн замын тухай ярьж байгаа хэрэг. Энэ бол Монголын зэс, алт, нvvрсний том ордуудыг УБТЗ-ын гол замтай холбох зам.
Vvнд РЖД 6,5 тэрбум ам.доллар зориулахаар тєлєвлєєд байгаа. Гэхдээ РЖД энэ орд газруудаас хувь эзэмшиж чадах уу vгvй юу гэдэг нь тодорхойгvй байна. Монголын зэсийн орд газрыг Оросын томд ордог "Удокан”-ы ордод боловсруулахаар тєлєвлєж байгаа хэрэг. "Удоканы ажил одоохондоо эхлээгvй байгаа. Хєрєнгє оруулах боломж, тємєр замын єєрийнх нь монополь ч буурсаар байгаа. Дотоодод энэ тєслийг хэрэгжvvлэхэд мєнгє хэрэгтэй шvv дээ” гэж Абзалов vзэж байна.
Юутай ч, ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитан Монголд айлчиллаа. Тэр Ерєнхий сайд С.Батболд, Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг нартай уулзаж оросууд ямар ч байсан энэ тєслvvдээ хэрэгжvvлэхэд хvлээсэн vvргээ биелvvлнэ гэж баталгаа єгсєн байна. "Монголын тємєр замын бvтцийг сайжруулах тєслийг хэрэгжvvлэх хvрээнд 2011 оны эхний хагас жилд багтаад Таван толгой-Сайншандын тємєр замын ажлыг эхлvvлнэ” гэж Игорь Левитан Улаанбаатарт амлажээ.
Газета.Ru
//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...