Бид дахин дайралт хийнэ хэмээн байлдааны сургуульлалт хийхээс өмнө анхааруулжээ


Хойд Солонгос өнгөрсөн тавдахь өдөр Өмнөд Солонгосын Жонпчионг аралруу довтлоно хэмээн заналхийлсэн байна.
Өнгөрсөн сарын их бууны мөргөлдөөнөөр 2 энгийн иргэн мөн 2 цэрэг амиа алдсан билээ. Тэр явдлаас хойш Өмнөд солонгос АНУ-тай хэд хэдэн удаа цэргийн сургуульлалт хийсэн байна. Үүгээрч согсохгүй Сэүл Жонпчионг хэмээх арал дээр дараагийн сургуульлалтыг хийхээр зэхэж байгаа аж.

Үүний улмаас Хойд Солонгос Өмнөдийг ахин заналхийлэх болжээ. Энэ удаагийн довтолгоо 11 сарын 23-ныхийг бодвол илүү ноцтой болно гэж Хойд солонгос мэдэгдсэн байна. Харин Өмнөд солонгос бид дахин хариу дайралт хийнэ гэж хатуу хариулт өгжээ.

1953 оны Солонгосын дайн дууссаны дараа Нэгдсэн үндэстний байгууллагын тогтоосон далайн хязгаарыг Хойд солонгос хүлээн зөвшөөрдөггүй ба дахин нэг энэ асуудлыг авч хэлэлцэхийг хүсдэг. Тийм ч учраас 11 сарын дайралт нь Хойд солонгосын илэрхийлсэнээр бол Өмнөдийг өдөөн хатгасан дайралт байсан байна.

                    Photo :  Ondřej Lazar Krynek, Maps.Yahoo.com

Хойд сологосын хийсэн шинэ мэдэгдлээр тэд хойд солонгосын цөмийн талаар 6 талын ярилцлага хийхийг хүссэн бөгөөд энэхүү ярилцлагад 5 дахиас эхлээд АНУ-с төлөөлөгч шинэ мэксикийн Бил Ричардсон Хойд солонгосд очиж оролцох юм байна.


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes