Арабын нэгдсэн улс дараагийн хамгийн хамгийнтай боллоо.Арабын Abu Zabí дахь Emirates Palace гэгдэх зочид буудалд нийт чимэглэлтэйгээ нийлээд итгэхийн аргагүй 11 сая долларын үнэд хүрэх зул сарын гацуур босгосон байна.Зөвхөн гацуур нь л гэхэд 11 мянган доллар харин чимэглэлүүд нь үнэт чулуугаар хийгджээ.
Тансаг зочид буудлын менежер Ханс Олберц хэлэхдээ гацуур модыг зуу зуун гоёл чимэглэлээр чимсэн бөгөөд үүнд хүзүүний зүүлт, бугуйвч ба цаг багтсан. Дээр нь 181 ширхэг диамант, маргад, биндэрьяа ба бусад ховор эрднийн чулуугаар чимсэн ажээ. Мэдээж бас сувд дутаагүй байна.
"Бид жил бүр гацуур мод засдаг харин энэ жил илүү онцгой байлгахыг хүүссэн юм" гэж Олберц хэллээ. Зочид буудал гацуур модыг түүхэн дэх хамгийн үнэтэй гацуур хэмээн гиннесийн номонд оруулахыг хүссэн байна.
"Энэхүү гацуур нь Abu Zabí-г аюулгүй газар гэдгийг гэрчилж байгаа юм. Мэдээж зочид буудалд аюулгүй байдлын хамгаалагчид өдрийн 24 цагаар 7 хоногийн турш ажиллаж байгаа. Гацуурын эргэн тойрон дох камерыг 4 хүн байнгын ажиглаж байгаа" гэж буудлын маркетингийн албаны дарга Хазем Харфоуш хэлжээ.
Гэрлэн мяндаснаас бүтсэн Хятадын гацуур мод
Хятадад зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэдэггүй ч баярын уур амьсгал, чимэглэл энэ тэрийг зүгээр өнгөрөөх бодолгүй бололтой. Хонгконг-д байрлах худалдааны төвд хамгийн том гэрлэн мяндаснаас бүтэх гацуурыг босгосон байна. Өнгө өнгөөр солигдох энэхүү гэрэлт гацуур нь ирсэн зочидын сэтгэлийг сэргээж хэмжээлэшгүй их урам хайрлаж байна.
//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...