Зургийн цаад давхаргуудыг харах зориулалтаар бүтээсэн рентген туяаны аппаратаар алдарт "Мона Лиза"-г судалжээ.
Одоогийн шинжлэх ухаан ч "Мона Лиза" хөргийн нууцыг бүрэн тайлж чадаагүй юм. Энэ зураг Леонардо Да Винчигийн хамгийн агуу долоон бүтээлийн нэг гэгддэг. Гэрлээс сүүдэр рүү ямар ч өөгүйгээр тун "уран" уусалттайгаар шилжсэн энэ агуу бүтээлийн гадна давхаргыг Америкийн эрдэмтэд судалсан байна. Дээрх аппаратаар Да Винчи болон сэргэн мандалтын үеийн бусад зураачийн уран зургийн өнгө будгийн зохилдолгоог тайлж, бүтээлтэй холбоотой шинэ мэдээлэл нээх боломжтой юм.
Судалгааны багийн ахлагч Филипп Уалтер тусгай аппаратаар "Мона Лиза"-гийн цаад давхарга бүрийн зузаан болон зургийн арга барилыг шинжсэн байна. Хөргийн нүүрний сүүдрийг гаргахад Италийн суут зураачийн хэрэглэсэн аргын нууцыг одоо хүртэл тайлаагүй бегөөд үүнийг тайлахад ойрхон байгааг Уалтерийн багийнхан зарласан байна. "Мона Лиза" өдгөө Парис дахь Луврын музейд хадгалагдаж буй.
Эх сурвалж: “Компьютер таймс”
// // //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
Дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч, Финляндын Nokia компани смартфоны салбарт тэсрэлт хийхээр амлаж, шинэ бүтээлээ танилцууллаа.

