Burj Al Arab буюу бидний нэрлэж заншиснаар Даруулт Завь хэмээх Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод байрладаг энэ зочид буудал нь дэлхий дээрх хамгийн гайхалтай зочид буудалд тооцогддог гэнэ.
Дубай хотын бахархал, билэг тэмдэг нь болсон энэ зочид буудалд нийт 202 люкс єрєє байдаг бєгєєд хамгийн хямд vнэтэй єрєєнд нэг шєнє хоноё гэвэл 1500 ам. доллар тєлнє гэнэ дээ. 202 ширхэг люкс єрєє нь бvгд 2 давхар зохион байгууллалттай бєгєєд хамгийн жижиг талбайтай нь 170 м2, хамгийн уужим талбайтай нь 780 м2 ажээ. Мєн энэхvv зочид буудал нь дэлхийн хамгийн анхны 7 одтой буудал юм.
Эдийн засгийн хямрал нvvрлэхээс ємнє, Бурдж Аль Араб буудлын єрєєг бvтэн жилийн ємнєєс захиалах хэрэг гардаг байжээ. Харин одоо, тансаг агаад vнэтэй буудалд буух санхvvгйн бололцоотой хvмvvсийн тоо буурсны улмаас, энэхvv буудалд хонохын тулд 7 хоногийн ємнє л захиалга єгєхєд хангалттай болсон байна.
Газрын диваажин гэгддэг vзэсгэлэнт Дубай хотын захирагч Шейх Моххамед нь эх хотдоо аялал жуулчлалыг хєгжvvлэхийн тулд Парисын Эйфелийн цамхаг, Нью-Йорк-ийн Эрх чєлєєний хєшєє шиг онц гойд таних тэмдэг хэрэгтэй гэж vзэж байжээ. Ингээд тэрээр английн архитектор Том Райд-ыг асар их мєнгєєр хєлслєн авсан гэдэг. Харин зочид буудлын Далбай хэлбэрээр барих санаа Томд маш санамсаргvй байхад нь тєржээ. Тvvнийг Дубайн нэгэн бааранд суугаад пиво шимж байхад нь, баарны хажуугаар далбаат завь хєвєн єнгєрсєн байна. Том Райд Эврика!!! Хэмээн орилж, Дэлхийн хамгийн тансаг зочид буудлынхаа гадаад тєрхийг хэрхэн хийх санаагаа олсон ажээ. Ингэж л Бурдж Аль Араб буудлын, хvvхэд ч зурчихмаар маш эгийн хирнээ, сvрлэг экстерьер биелэлээ олсон байна.
Энгийн сэлгvvцэгчид Бурдж Аль Араб буудалруу орно гэж тvvхэнд байхгvй явдал гэнэ. Учир нь, хиймэл арал дээр торойх єнчин цагаан далбай мэт буудлын барилгаруу зєвхєн тусгай гvvрээр дамжин очдог ажээ. Харин тэрхvv гvvрэн дээр Тусгай албаны vй олон ажилтнууд шалгалт хийгээд зогсож байдаг ажээ.Газрын диваажин гэгддэг vзэсгэлэнт Дубай хотын захирагч Шейх Моххамед нь эх хотдоо аялал жуулчлалыг хєгжvvлэхийн тулд Парисын Эйфелийн цамхаг, Нью-Йорк-ийн Эрх чєлєєний хєшєє шиг онц гойд таних тэмдэг хэрэгтэй гэж vзэж байжээ. Ингээд тэрээр английн архитектор Том Райд-ыг асар их мєнгєєр хєлслєн авсан гэдэг. Харин зочид буудлын Далбай хэлбэрээр барих санаа Томд маш санамсаргvй байхад нь тєржээ. Тvvнийг Дубайн нэгэн бааранд суугаад пиво шимж байхад нь, баарны хажуугаар далбаат завь хєвєн єнгєрсєн байна. Том Райд Эврика!!! Хэмээн орилж, Дэлхийн хамгийн тансаг зочид буудлынхаа гадаад тєрхийг хэрхэн хийх санаагаа олсон ажээ. Ингэж л Бурдж Аль Араб буудлын, хvvхэд ч зурчихмаар маш эгийн хирнээ, сvрлэг экстерьер биелэлээ олсон байна.
Буудал дотор зоогийн газар ихтэй ажээ. Энд та ширээ захиалсан бол, тусгай албаныханд захиалсан баримтаа шалгуулж байж, буудалруу орно. Дашрамд дурдахад, энэ буудалд зургийн аппарат барин, vvргэвч vvрсэн, алмайрсандаа амаа жимийх ч ухаангvй явах хаа газрын жуулчид олон тааралддаг ажээ. За ингээд зочид буудлын хаалгаар ормогц, хоёр талдаа уртаас урт цахилгаан шаттай усан оргилуур зочдыг угтана. Усан оргилуур нь тодорхой давтамжтайгаар , богино зайд ус цацаж хараа булаахаас гадна, горхиний хоржигноо мэт усан чимээгээрээ чих сэргээнэ.
Зочид буудалд бvртгvvлэх vйл явц маш энгийн агаад таашаалтай ажээ. Та тэндхийн бvртгэлийн албаны хvнд бичиг баримтаа єгчихєєд, хvлээх зуураа тансаг кофе ууж, шинэхэн зууш идээд суух боломжтой юм байна.
Зочид буудлын бvхийл зоогийн газар, єргєдєг шатнууд нь дээд давхарт нь байдаг тул урт цахилгаан шатаар л тийшээ гарахаас єєр аргагvй байдаг. Харин тvvгээр дээшээ гарч, доошоо буух хооронд бvхэл бvтэн vзvvлбэр vзчихнэ. Дээр дурдсан усан оргилуурнаас гадна, зочид хоёр талын ханад суулгасан асар том аквариумын vзэмж тєгєлдєрт хараагаа бэлчээн явдаг ажээ. Ерєєс эл зочид буудал нь vvднээсээ єхсvvлээд, дээврээ хvртлээ, ямар ч хvнийг гайхшруулахаар тохижилттой юм байна.
Одоо та бvхэн дээд талынх нь давхрын бас нэгэн усан оргилуурыг харж байна. Зургийг єргєдєг шатнаас авсан ажээ.
Усан оргилуурын “vзvvлбэр”
Бурдж Аль Арабе зочид буудлын барилга нь 180 метр єндєр агаад, vvгээрээ ч Дэлхийд тэргvvлдэг байна. Барилгын ерєнхий хэлбэр нь гурвалжин бєгєєд, гадна талаасаа цайвар , гурвалжиндуу харагдаг байна. Харин дотроос нь ажихад vнэхээр л хийсгэсэн далбай мэт ажээ.
Хэрэв та яг энэ хэсэгт очоод толгойгоо дээш єргєн харвал яг ингэж харагдана.
Давхар бvрт тус тусын ресепшн, єрєєний vйлчлэгч ажиллаж, зочдынхоо тав тухыг зуун хувь хангадаг байна. Зочныг лифтнээс буугаад, єрєє хvрэх замд нь єнєєх vйлчилгээний ажилтан дагалдаж, єдрийг сайхан єнгєрєєсєн эсэхийг нь асууж, маш хєгжилтэй хошигнол хэлж огт уйдаадаггvй гэнэ. Зочид буудлын барилгыг эгц дээрээс нь харахад єчvvхэн жижигхэн мэт ажээ. Энэхvv зургийг авахын тулд, гэрэл зурагчин маань гараа байдгаар нь сунгасан гэнэлээ. Эс бєгєєс унах аюултай байсан аж.
//
Aнгилал
Сонин хачин
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...