Дубай хотын бас нэгэн гайхамшиг - Sheikh Rashid гvvр

 Бодит хирнээ vлгэрийн мэт, жинхэнэ диваажингийн орон эрт дээр цагт биш, энэ манай vед мянга мянган давааны ард, тэнгэрийн шаргал хаяанаас ч цаана, алсын алсад  сvндэрлэн босчээ.
Энэ бол газар дээрхи диваажин болсон Арабын Нэгдсэн Эмират, тэр дундаа орчин цагийн барилга архитектурын шилдгийн шилдгvvд ар араасаа сvндэрлэн боссон Дубай хот юм. Дэлхийд ганц байдаг долоон одтой зочид буудал энэ л хотын хєрсєн дээр далбаагаа дэлгэсэн дарвуулт хєлєг шиг дvрээрээ гайхуулан сvндэрлэж, Дэлхийн хамгийн єндєр цамхаг нь хэдэн бээрийн алсаар сvр бараагаа дэлгэн оршдог билээ. Тэгвэл, гайхамшгийг нь тоочиж дуусамгvй энэ баян тансаг орны vзэсгэлэнтэй хотод баригдсан Дэлхийн хамгийн тансаг, хамгийн єндєр барилгын будаг нь хатах нь битгий хэл, нээлтийнх уур амьгал сарниж ч амжаагvй байхад FXFOWLE Architects –  олон улсын архитектурын компани нь The Sheikh Rashid bin Saeed Crossing – гvvрний тєслєє танилцуулжээ. Архитектурын ур ухааныг дээд зэргээр зарцуулж, чамгvй хєрєнгє мєнгєєр босох тєлєвтэй байгаа энэ гvvр нь ямартай ч 1,7 км урттай болох юм байна. За ингээд тансаг бvхний охийг єєртєє цуглуулсан vзэсгэлэнт Дубай хотын  Sheikh Rashid- гvvрний тєслийн 
дvр зургийг хvлээн авна уу.

 





Та бvхэндээ бас нэгэн шинэ тєсєл болох Дубай-д сvндэрлэх бүжиглэдэг барилгыг танилцуулж байна.



your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes