Хятадуудын барьсан спортын ордон нээлтээ хийлээ / фото суралжлага/

Яармагийн дэнж дээр баригдсан  спорт цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. Ийнхүү Монголд  5045 хүний суудалтай Олон улсын стандартад нийцсэн томоохон спорт цогцолбор  буй болж байна.
Уг барилгыг БНХАУ-ын  засгийн газрын буцалтгүй тусламжаар Хятадын Шанхай группын ажилтнууд барьж гүйцэтгэжээ...
Манай  улсад  спортын ордныг хүлээлгэн өгөх арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, үе үеийн спортын алдартнууд,  тамирчид оролцлоо.
Шинэ спортын ордны тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 кв.метр байгаагаас гадна 260 кв.метр бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 104 өрөө тасалгаатай юм.
Үүнд албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах мөн хэвлэл мэдээллийн 3, тусгай зориулалт болон техникийн 37 өрөө багтаж байгаа юм байна.















































                                  


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes