УИХ-ын гишүүдтэй эн тэнцэх хэмжээний эрхийг хөдөө орон нутагт махны ченж нар эдэлдэг болжээ. Дунд гарын махны ченж л гэхэд 200-300 сая төгрөгт эргэлддэг бөгөөд хөдөө суманд 1-2 ШТС, мөн тооны хүнсний дэлгүүрийг ажиллуулж, хотын төвд хоёроос гурван өрөө байр түрээслүүлдэг юм билээ. Махны ченжийн хүүхэд өвдөхөд сумын эмнэлэг тэр чигтээ хөдөлж байхад малчин иргэн дуудлага өгөхөд 2-3 хоногийн дараа сая багийн эмч нь мотоциклтой очиж байх жишээтэй. Ингэлээ гээд ченж нарыг буруутгах аргагүй.
Тэд хөдөлмөрлөж мөнгө олж байгаа хүмүүс гэж өмөөрөх нэгэн бий л дээ. Гэхдээ тэд зарим талаар гадныхны гар хөлж болж байгаа нь харамсалтай. Шууд хэлэхэд хятадуудын мөнгө угаах хэрэгсэл болоод байгаа нь илт. Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн сумдын нутгаар намар эрт очиход ченж нарын худалдаж авсан мал өмнөх нийгмийн үеийн нэгдлийн сүрэг шиг олноороо суурилж харагдсан. Нэг суурьт л гэхэд 2-3 мянган мал бэлчиж харагддаг юм билээ. Гаднаас харахад “Манай улсын мал сүрэг өсч байгаа юм байна. Зуд болсон ч буурлын буян барагдахгүй юм” гэж бодогдохоор.
Гэтэл үнэн хэрэгтээ мал худалдаж авсан ченжүүдийг хятадууд санхүүжүүлдэг аж. Зун малын үнэ хямд байх үед ченж нарт хятадууд мөнгө зээлдүүлж мал олноор худалдаж авахуулдаг бөгөөд өвөл хүйтрэхээс өмнө ченж нар дээрх малыг хөлсөөр нядлуулж өөрсдийнхөө ашгийг “унагаагаад” хятадуудад тушаадаг гэнэ. Тэд арьс ширийг нь аваад, харин махыг нь нөөцөлж, хавар үнэд орох үеэр мөн ченж нарт ашигтай байдлаар махаа түр зээлдүүлж, борлуулсны дараа ашгаа хувааж авдаг юм билээ. Харин өнгөрсөн оноос Хятад улс руу мах нууцаар гаргадаг болоод байгаа. Энэ байдал нутгийн малчдад төвөг учруулдаг аж. Учир нь ченж нарын малд өвөлжөө, хаваржааны бэлчээр нөөцлөх шаардлагагүй учраас малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээрт зун, намраар бууж, отор болон нөөцийн бэлчээргүй болгож, нутгийн малыг онд ороход бэрх болгодог байна.
Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын малчин Д.Цагаан “Ганзагын наймаа эхэлж байх үеэр нутгийн хөгшчүүд “Энэ ч сайн зүйлийг зөгнөж байгаа зүйл биш. Нэг хэсэгтээ манийгаа хөлдөө чирэх вий” гэж хэлдэг байлаа. Энэ үнэн бололтой. Тэд “ Ченж нар малын үнэ хямд байх үед олон мал худалдаж авчихаад долдугаар сараас 11 дүгээр сар хүртэл хариулганд байх юм. Энэ үедээ нутгийн хэдэн малчдыг бэлчээргүй болгочихно. Өвөлжөө, хаваржаан дээр буулаа гээд жаахан хэл ам хийчихээр ченж нарын малыг хөлсөөр хариулж байгаа залуучууд худаг ус чулуугаар дарах, хашаа хороо буулгах зэргээр биднийгээ дөнгөчих юм.
Түүнчлэн хөлсөөр мал хариулж байгаа залуучууд хот хорооноос ирсэн болохоор муу занд сүрхий суралцсан байх бололтой. Биднийг бүлгүй байх үеэр хэдэн малын захаас хулгай хийгээд зүгээр суулгахгүй юм. Тэгээд тэрнээс айгаад тэдэнд жаахан нүүр өгөхөөр өвөлжөө хаваржаан дээр буучихаад, мал онд оруулах бэлчээргүй болгочих юм. Олны амнаас сонсоод байхад нь ченж нарын мал хятадуудын мал гэж дуулдах юм. Ченж нар сумын даргад хэдэн төгрөг өгчихөөд энэ олон малаас нь татвар энэ тэр гэж бараг авдаггүй юм шиг байна лээ. Бид цаашид амь зуухад улам нь хэцүү болох нь” хэмээн гомдоллож байлаа. Түүний үгийг олон малчин баталж байв. “Төрийн хамгаалалтад байдаг мал сүрэг маань Хятадын хараанд ороод байгаа юм биш үү” гэх харуусал энэ яриаг сонсох бүрт төрж байлаа. Завхан аймгийн Дөрвөлжин суманд хоёр хятад иргэн хэлмэрч хөлсөлж аваад нутгийн малчдаас мал худалдаж авсан гэнэ. Харин үүнд нутгийн малчид ам сайтай үлдсэн байх юм.
Учир нь тэр хоёр хятад мал өндөр үнээр авсан төдийгүй махны ченж нар шиг туранхай, тарган гэхгүйгээр малчдын хэлсэн үнээр худалдаж авсан аж. Тэд 5000 гаруй мал худалдаж аваад нутгийн нэг иргэнийг хөлсөлж түр хариулгуулж байгаад өнгөрсөн 11 дүгээр сард нядалгаанд оруулаад ачаад явсныг нутгийн иргэд хэлж байсан. Энд нөгөө хятад санаа нуугдаад байх шиг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Эрээнд хятадууд манайхнаас “Бараа худалдаж авна уу” хэмээн гуйдаг байсан гэдэг. Гэтэл одоо ямар байдалд хүрээд байгаа билээ. Унтаад сэрсэн чинь хэдэн хятад ирээд малыг нь тоолдог болчихсон байвал хэнтэй хариуцлага тооцох вэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг анхааралдаа аваасай.
Д.Сүх
Монголын мэдээ
//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...