Хайрын эх нь булингартай бол хүмүүжлийн адаг нь булингартай

http://www.funxite.com/media/54-playboy-for-kids.jpg

Энэхүү бяцхан өгүүлэлдээ эцэг эх байхын жаргалыг эдэлж, хүүхдээ хэрхэн хайраар дутаахгүй байх талаар өөрийн санаа бодлоо уншигч Тантай хуваалцъя.
Бид амьдралынхаа туршлагаар, тэр дундаа бага насны хүүхэдтэй ажиллах, тэднийг судлах, сургах, хүмүүжүүлэх явцдаа олон зүйлийг олж мэддэг. Гэхдээ түүнийгээ бусад хүмүүстэй хуваалцаж олны хүртээл болгосон нь хэр олон бол. Хүүхэд нялх байх үеэсээ л бусдын нүүр царайны хувирал, дуу хоолойны өнгөнөөс хайр энхрийлэл, сэтгэлийн тааламжтай эсвэл таагүй уур амьсгалыг ойлгож мэдэрдэг. Бие хүний төлөвшлийн 80% нь 0-7 насандаа бий болдог гэсэн эрдэмтдийн судалгааны үр дүн байдаг. Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч-сэтгэл судлаач Лёонтевийн онолоор Бие хүний төлөвшил эхийн хэвлийд байхаасаа эхэлдэг ажээ. Хүний төлөвшлийн ноён нуруу нь 3 нас гэхэд бүрэн бүрэлддэг. Хүүхдийн төлөвшлийн энэ үед нь л эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бид хүүхдийг зөв хайраар өлгийдөх ёстой юм. Эх үрийн мөнхийн 3 холбоо байдаг.
  • Хүйн холбоо
  • Сүүн холбоо
  • Сэтгэлийн холбоо
Хүйн холбоо нь ураг эхийн хэвлийд бүрэлдэх тэр мөчөөс л эхэлдэг. Эх, эцэг нь хүүхэдтэй болсондоо баярлаж буй илэрхийлэл нь урагт очиж буй эцэг эхийн мөнхийн ариун хайрын эхлэл юм.
Сүүн холбоо нь хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа эхэлдэг. Хүүхдээ удаан тайван хөхүүлэх нь сүүгээр дамжин хүүхдэд очиж буй хайр юм.
Сэтгэлийн холбоо нь хүүхэд хөхнөөс гараад эхтэйгээ амьдрах амьдралын туршид оршиж байдаг. Хүүхдээ тэврэх, энэ нь үрээ хайрлах эхийн зүрхний цохилт, хүүхдийн зүрхний цохилт хоёрын нэгдэл юм.

Эдгээр нандин холбоог сүүлийн үеийн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бид ойшоохгүй ирснээс ирээдүйн иргэд өсвөр залуус маань харгис, хүйтэн хөндий, гэмт хэрэгтэн, эцэг эхээ үл хайрлагчид болоод байна.

Эх үрсийн мөнхийн холбоо нь зөв хайраар аргамжигдах учиртай. Эрдэмтэд энэ хайрыг 4 хувааж үздэг.
1.  Эцэг эхийн хайр
2.  Эхнэр нөхрийн хайр
3.  Найз нөхдийн хайр
4.  Оюун санааны буюу бурханы хайр
Бид энэ 4 хайрын хамгийн эхнийх нь болох эцэг эхийн хайрыг хүүхэддээ зөв өгч чадвал хүүхэд маань зөв хүмүүжилтэй, зөв бие хүн болон төлөвшиж хөгжинө. Эцэг эхийн хайр дутсан хүнд бусад 3 хайр хичнээн харамгүй ирлээ ч тэрхүү хайрыг ямагт чамлаж байдаг. Хайр нь чамлалттай хүн чинь ямар хүн болох нь ойлгомжтой. Хэрвээ хүсээгүй олдсон хүүхдээ үл тоомсорлон хүлээж авбал хүүхэд мөн л тэр байдлаар эцэг эхдээ  хандах эхлэл тавигдана. Нэгэнт хэвлийдээ бүрэлдэж байхад нь хайраар дутаачихвал ахиж хэзээ ч тэр хайрыг нөхөж өгч чаддаггүй. Эхээс мэндэлсэн хойноо Элгэндээ нааж, Энгэртээ тэврэх гэж эжий таньд минь 2 гар заяасан бусуу гэлтэй үр тань таныг бүлтийтэл харахад цаашаа бай, ядаргаатай юм гэх нь бяцхан үрийнхээ сэтгэлд ус хийсэнтэй адил.
Алагхан дэлхийд төрлөө үр чинь
Ангир уургаа амлуулаач эжий минь
Уа    уа    уа

хэмээн ам нь ангалзах үрдээ “молиго мөөм” хөхүүлэх нь хүүхдээ хайраар дутааж буйн  бас л нэг хэлбэр юм. Нэгэнт хайраар дутсан хүүхдийн хүмүүжил нь булингартай. Эцэст нь хэлэхэд эрхэм эжий аав нар минь энэ хорвоогийн амин эрдэнэ хайртай үрдээ эцэг эхийн хайрыг зөв өгч, ирээдүйн иргэнийг зөв төлөвшүүлье.


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes