Чингис хааны үлдээсэн менежментийн сургамж /гадны нүдээр/

 










Бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэгүй тэр зүйлийн талаар энэ нийтлэлд өгүүлэх болно.

Jack Weatherford гэдэг зохиолч
Genghis Khan and the Making of the Modern World номондоо Чингис хааны талаархи түүхэн ойлголт /харгис хаан/-ыг өөрчилж, тэрээр ямар гайхамшигтай удирдагч, ухаалаг стратегич болон шинийг санаачлагч байсан талаас нь харуулсан байна. Lynch Ryan фирм /зөвлөгөө өгдөг/-ийн нэгэн ажилтан дээрх номыг уншаад өөрт нь төрсөн бодол, олж мэдсэн зүйл /менежментийн сургамж/-ээ дараах байдлаар илэрхийлсэн байна.

Чадвар, зүтгэлийг шагнах: Хаан уламжлалт эрх ямбаас ангид байж зөвхөн хамгийн чадварлаг, үнэнч дагалдагчаа өндөр хэргэм зэрэг, шан харамжаар урамшуулдаг байсан.
Хамгийн чухал зүйл бол сахилга бат: Сахилга бат, хянамгай байдлыг бүх дайчид болон удирдагчаас шаарддаг байсан. Овог аймгуудыг эвлэрэшгүй дайсагналд хүргэдэг эхнэр хулгайлах явдлыг дуусгавар болгосон. Байлдан дагуулалтын дараах олз омгыг сайтар бүртгэж бүгдэд тэгш хүртээдэг байсан.
Зохион байгуулалт, зохион байгуулалт, зохион байгуулалт: Хаан өөрийн их цэрэгт маш нарийн зохион байгуулалтын систем бодож олсон. 10 цэргээс бүрдэх үндсэн нэгж ангийг /аравт/ бий болгож энэ нь олон тооны зуут, мянгатуудыг бүрдүүлдэг байжээ. Цэргийн бүх хүрээ нь орон зайн хувьд адилхан зохион байгуулалтай байсан учир зарлагууд чиглэл асууж хугацаа алдалгүйгээр удирдагчийг хялбар олж мэдээ дамжуулдаг байсан байна.
Дайсан/өрсөлдөгчийнхөө давуу талыг сул тал болгон хувиргах: а Хэрэм, цайзтай хоттой байлдах үед Хаан гадна хэрмийн ойролцоо түүнээс өндөр модон хана босгодог байсан ба түүний цэргүүд хотын дотоод талыг харах улмаар дайсны зүрхэнд дэх айдас руу дайралт хийдэг байсан байна. б Хүнд дуулга бүхий армитай тулалдахдаа эхлээд айсан дүр үзүүлж зугтаж байгаад эсрэг талынхан цуцаад ирэх үед эргэн довтолж төвөггүй устгадаг байсан байна.
Ов мэх болон сэтгэл зүйг ашиглах: Магадгүй Хааны их цэрэг дайнд бэлтгэх, өрсөлдөгчөө айлгах зорилгоор сүрдэм дуу чимээ гаргах бэлтгэл хийдэг байсан байх. Мөн тэд олон түүдэг асааж дайсныхаа сэтгэл зүйд нөлөөлдөг байжээ. Зөвхөн дайсны удирдагчид хэрцгий гэсгээн зээрлүүлэлт үзүүлэх замаар бусдын айдсыг төрүүлэх, үлдсэн хүмүүст өөрийн талд нэгдэх, бууж өгөхийг санал болгодог байжээ.
Хурдтай байх: Хаан хэзээ ч явган зэрэг ашиглаж байгаагүй. Бүх дайчид нь морьтой байсан төдийгүй бүх хангамж /хүнс, зэвсэг бусад/-аа мориндоо авч явдаг байсан. Иймээс тэдэнд урт ачааны цуваа хэрэггүй байсан байх нь. Усны хэрэгцээг багасгах зорилгоор тэд өвлийн улиралд элсэн цөлийг туулдаг байсан байна. Монгол дайчид төмөр бус ширэн хуяг дуулга өмөсдөг байсан тул дайснаасаа илүү хурдан, хөдөлгөөнтэй байсан байна.
Шинэ технологийг өөрийн болгох: Алс дорнод болон баруунаас олзлогдсон чадварлаг дархан, инженер, бичээчдийг өөрийн эгнээнд нэгтэж, шилдэг технологийг өөрийн болгож нутагшуулдаг байсан.
Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх мөн бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэх: Түүхэн удирдагчид дундаас ялгарах бас нэг онцгой зүйл бол Хаан бүх шашинд тэвчээртэй ханддаг байсан.


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes