Бидний үүрэн телефоны анхдагч оператор Мобиком, Скайтел, Юнител компаниуд доромжиллоо...
Сар шинэ болдгоороо болоод, хэн хэн нь бэлэг сэлтээ өгөлцөж авалцаад өнгөрсөн биз ээ. Айл бүхэн өөрийн чадах чинээ хөрөнгө бэлийнхээ хэмжээгээр бэлэг бэлдэж, оймс алчуур бохь зэргээс эхлээд зочиддоо зориулж бэлэг төхөөрдөг. Энэ жилийн айлуудын бэлгэнд түгээмэл өгсөн зүйл бол утасны нэгжний бэлгийн карт байсан. Амьдралын боломж дээгүүрт орох айлууд энэ картнаас бөөн бөөнөөр нь багцлан авч үр, хүүхэд хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэсэн. Та ч гэсэн нилээд хэдийг цуглуулсан биз. Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй гэсэн үгтэй. Гэлээ гэхдээ энэ жилийн бэлгэнд авсан картууд үг үсгийн алдаа ихтэй байсныг харахгүй, хэлэхгүй өнгөрч чадсангүй. Цагаан сар ёс заншлаа дээдэлсэн үгс, үйл ёс нь дандаа цагаан, сайн, бүтэн байхыг билэгдсэн баяр. Гэтэл бидний энэ сайхан баярыг үүрэн телефоны анхдагч оператор Мобиком, түүний дараачаас толгой дараалан гарч ирсэн Скайтел, Юнител компаниуд доромжиллоо. Энэ гурван компани өөр хоорондоо хэлэлцэж байгаад хийчихсэн юм шиг алдааг карт болгоноос харж болно.
Мобиком “харшлалт” гэсэн жилийн тодотголыг хаслалт болгож,
Скайтел Говьсүмбэр аймгийн нэрийг Говьсүмэр,
Юнител мессеж гэдэг үгийг мессес гэж хазгай муруй бичсэн байх юм.
Монголд хэвлээгүй ньтодорхой энэ картуудын эхийг нь ядаж эндээ бэлтгэдэг байлгүй дээ. Ер нь тэд Монголчууд биднийг эх хэлээрээ зөв бичиж чадахүй гэж үл ойшоогоод байна уу. Хэвлэсэн газар, / Мобиком-Япон, Скайтел-Солонгос, Юнител-Хятадад хэвлүүлдэг гэсэн сурагтай/ хэрэглэгчдэд түгээсэн операторуудын хэн нь Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой вэ?
Factnews.mn гишүүдээс
//
Aнгилал
Хөгийн юм
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...