Манай эх орны нэр хvндэд халдсан, бодит байдалд нийцэхгvй, улмаар манай улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдалд халдахыг уриалсан санаа тэнд ил тод туссан тул ямар ч тайлбаргvйгээр, ялангуяа монголчууддаа сэрэмжлэг болгох vvднээс дор сийрvvлэв.
АР, ЄВЄР МОНГОЛЫГ НЭГТГЭХ АЖЛЫГ ХИЙЖ БОЛНО, ХАРИН ЯРЬЖ БОЛОХГVЙ
- Нэгтгэх тухай ярихад Америк, Европ эмзэглэнэ.
- Соёл, эдийн засгийн харилцаагаар татахад тэд Хятадыг тvшихгvй хаачих юм бэ?
Монголын Улсын Их Хурлын гишvvд аль эрт 1995, 2000, 2002, 2004 онуудад нэгтгэх (Монголыг Хятадад) асуудлыг хєндєн тавьж байжээ. Тухайлбал Ар Монголын говийн аймгаас сонгогдсон УИХ-ын нэгэн гишvvн Монголын нийгэм-эдийн засгийн хєгжлийн асуудлыг хэлэлцсэн бага хурлын vеэр Хонконг, Макаогийн нэгэн адил Засаг захиргааны тусгай бvс байгуулах замаар Монголыг Хятадад нэгтгэх санал дэвшvvлж байв.
Ар Монголын нэгэн єндєр албан тушаалтнаас “Эсвэл эргээд л худалдагдчихгvй юу даа!” хэмээн хэлсэн тухай Монголын улс тєр, эдийн засаг, нийгмийн асуудлыг олон жил судалсан Тайванийн Улс тєрийн их сургуулийн Vндэстэн судлалын хvрээлэнгийн захирал асан Тан И мєн єгvvлсэн юм.
Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хэмжээ Євєр Монголынхоос том, хvн ам нь ердєє 2,5 сая, Євєр Монголын нийт хvн амын аравны нэг орчимтой тэнцэх тул Ар Монголыг Євєр Монголд нэгтгэх аргыг туршиж vзэж болмоор санагдана. Гэвч энэ бол маш эмзэг улс тєрийн асуудал. Ар Монгол єєрєє vvнийг чєлєєтэй зарлаж байж болох ч Хятадын хувьд бvрэн хориотой сэдэв. Хятад эдийн засгаа бvх хvчээр хєгжvvлж байгаа нь Америк, Европын орнуудыг ихэд сандаргаж буй энэ цагт юун “газар нутгаа буцаан авах” асуудлыг хєндєх манатай.
Євєр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хvрээлэнгийн тэргvvлэх судлаач Фань Жаодун “Ар Монгол тусгаар тогтносон нь олон улсын хэмжээнд аль эрт хvлээн зєвшєєрєгдсєн бодит явдал, Хятад тvvнийг буцаан авах тухай асуудал бодит байдалд нийцэхгvй. Эх газар (Хятад) тvvх хийгээд бодит байдлыг хvлээн зєвшєєрч, Ар Монголтой эдийн засгийн харилцаа хєгжvvлж, аль болох илvv тєвєг удахгvй байхыг хvсч байна” гэв. Тэрээр мєн “Ар Монголын УИХ-ын гишvvд Хятадад буцаж нэгдэх асуудлыг ярьж байгаагийн зарим нь vнэхээр тийм хvсэлтэй байж болох ч нєгєє хэсэг нь сонгуульд санал авахын тєлєє тэгж байж болно. Тэгээд ч Ар Монголын улс тєрчид Оросын, єрнєдийн, Хятадын талыг баримталдагаараа хуваагддаг, аль ч тал нь дангаараа олонхийн дэмжлэг хvлээж чадахгvй. Тvvнээс гадна Ар Монгол нь тусгаар тогтнолоо хадгалахыг хvсч, сvvлийн жилvvдэд тэнцвэртэй гадаад харилцаа хєгжvvлж байна. Энэ оны 7 дугаар сард Ар Монгол нь Америкийн Аляск мужид жил тутам болдог “Улаан дарцаг” хамтарсан цэргийн сургуульд анх удаа цэргээ илгээв. 8 дугаар сарын эхээр Ар Монгол нийслэл Улаанбаатарт хотдоо “Хааны эрэлд” хэмээх цэргийн хээрийн ба команд-штабын сургууль зохион байгуулах бєгєєд тvvнд АНУ зэрэг 7 орныг урьсан нь 8 дугаар сарын дундуур болох Орос-Хятадын цэргийн сургуульд огтын хамаагvй хэрэг бус” хэмээн єгvvлсэн.
Харин Тан И vvнээс илvv єєдрєг бодолтой байна. Тэрээр “Ус гольдрилдоо орсон цагт болно. Чимээгvй л хийх хэрэгтэй. Тэнгэрийн цаг vе буцаж ирэхэд бусад орнууд салхины аясаар ирж харьяанд орох болно. Євєр Монголын нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 гаруй ам.доллар болчихоод байхад Ар Монгол яаж бие даан оршиж чадах юм бэ? ” гэсэн юм.
Монгол Улс ємнє нь хуучин Зєвлєлт Холбоот Улсын хяналт дор Чингис хааны буй болгосон бичиг vсгээс татгалзаж, монгол vгийг кирил vсгээр тэмдэглэх болсон. Сvvлийн жилvvдэд Хятадын Засгийн газар монгол бичгийг хамгаалж vндэстний сургуулиудыг олноор байгуулж байгаа нь монголчуудыг татаж байна. Хятад vндэстний их нэгдлийг хvсдэг олон хvмvvсийн хувьд монгол vндэстнvvдийн vлдээсэн vнэт єв бол нэгэн “Их Хятад” юм. Тиймээс монголчуудын дотор Хятадын євєрт буцан ирэхийг хvсэгчид олон байх нь зvйн хэрэг. Ар Монголын хvн ам цєєн, хєгшрєлт єндєр, боловсролын тvвшин доогуур, эдийн засаг хоцрогдсон, улс тєрийн бодит байдлыг харгалзан тэд хилийн заагийг хайхралгvйгээр эдийн засаг, соёлын аргаар хяналтдаа авах нь зvйтэй. Тухайлбал, соёл боловсролын харилцааг бэхжvvлж Монгол их сургуулийг байгуулан Ар Монголын оюутнуудыг vнэгvй сургах, эв найртай байгсдыг хєхиvлэн урамшуулах, харилцан гэрлэлтийг их хэмжээгээр нэмэгдvvлж цусан тєрлийн давхрага vvсгэх, эдийн засгийн харилцаа болон тусламжаа нэмэгдvvлэх гэх мэт. Тэр цагт Ар Монгол Хятадыг тvшихгvй гээд яах юм бэ?
Тайваньд хэвлэгдсэн эл єгvvллээс дvгнэлт хийх эрх нь Танд нээлттэй, ямартай ч бидний хувьд хэрсvv байх, хурдан хєгжих, хятадаас царай алдахгvй байх талаар анхаараасай гэж уриалмаар санагдлаа
/Оллоо.МН/

//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...